Үзэмжит байгаль, шашин соёлын ялгарал, өвөрмөц онцлогоороо Энэтхэг улс сүүлийн жилүүдэд жуулчдын хамгийн хүсэмжит газруудын нэг болж хувирсан билээ. Тийм ч учраас өчигдөр Кашмир мужид гарсан халдлага Энэтхэг төдийгүй олон улсыг цочирдуулаад байна.
Өчигдөр Кашмир мужийн Пахалгам хотын Анантнаг гэдэг газар зэвсэглэсэн этгээдүүд жуулчид руу халдаж, багадаа 20 хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн юм.
Харьцангуй тайван нөхцөл байдалтай тус улсад ийм цочирдом хэрэг гарсан явдал олон улсыг цочирдуулж, АНУ, Европын холбоо, ОХУ тэргүүтэй дэлхийн улс орнуудын удирдагчид эмгэнэл илэрхийлэн, алан хядлагатай хамтран тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж эхэлжээ.
Энэтхэгийн Засгийн газар ч хариу үйлдэл хурдан үзүүлж, жуулчдын аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж эхэлснээ мэдэгдсэн байна. Хуулийн байгууллага нь хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.
Гэрчүүдийн ярьснаар, зэвсэглэсэн этгээдүүд жуулчид руу шууд л гал нээж, өршөөлгүйгээр жигшүүр үйлдлээ хийсэн нь хүмүүсийг ихэд айн цочирдуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна