УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь хувийн таарамжгүй харилцаанаас болж Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн сарын 27-ны өдөр Төрийн ордонд гарсан. Энэхүү хэргийн талаарх гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажил үргэлжилж байгаа талаар бид өмнө нь тодруулан хүргэж байсан.
Тэгвэл шалгалтын ажиллагаа дуусаж, хэрэг нээхээс татгалзах саналтайгаар Прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл байна.
Уг хэрэг Төрийн ордонд үйлдэгдсэн гэдгээрээ тухайн үед олон нийтийн анхаарлыг татаж байсан.
Хохирогч болох Боловсролын сайд П.Наранбаяр ч тухайн үедээ “Миний биед халдсан асуудлууд гарч байна” хэмээн хүлээн зөвшөөрч байсан юм.
Гэхдээ, хэдий Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзсан ч Прокурорын байгууллага уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шалгаж хариуцлага тооцох боломжтой гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна