Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны нийтийн эзэмшил, явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэнэ.
Тодруулбал, нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна.
Ажил гүйцэтгэх гэрээг есөн багц ажилд байгуулсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот төлөвлөлт судалгааны институт, холбогдох хяналтын инженерүүд, дүүргийн менежерүүд, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, НЗДТГ-ын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар дулааны улиралд иргэдэд саад учруулахгүйгээр авто замын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан явган замын тохижилтыг гүйцэтгэх чиглэл өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна