Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа

Х.Есү
10 цаг 18 минутын өмнө

Дэлхийн банкны төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Систем нэгтгэлийн газрын дарга С.Тулга, ГХХАГ-ын дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох удирдах албан тушаалтнууд, Дэлхийн Банкны “Decentralized Digital Identity Assessment” төслийн багийн гишүүн, ServiceGen компанийн ахлах Digital ID зөвлөх Stephen Wilson нар харилцан санал солилцож, туршлага судлав.


Хамтарсан уулзалтын хүрээнд Монгол Улсын цахим таних тэмдэгтийн өнөөгийн байдал, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн И-Монголиа болон бусад хөгжүүлж буй системийн өөрчлөлт, ахиж дэвшил, цаашдын хөгжлийн чиг хандлага болон олон улсын шилдэг туршлагуудын талаар санал солилцохоос гадна төвлөрсөн бус цахим танилт нэвтрэлтийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломж (Decentralized Digital Identity), сорилт, давуу талуудын талаар хэлэлцсэн юм.

"И-Монгол Академи" УТҮГ-ын зүгээс хэрэгжүүлж буй цахим шилжилт болон ирээдүйн стратегийн талаар танилцуулсан бөгөөд цаашид олон улсын байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.


Дээрх уулзалт нь Монгол Улсад ирээдүйн цахим таних тэмдэгтийн экосистемийг төлөвшүүлэх, олон улсын зөвлөмж, туршлагыг нутагшуулах чиглэлд чухал алхам болж байгаагаараа онцлог байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна