Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болох билээ.
Тэгвэл өчигдөр/2025.04.24/ Тамирчдын холбооны зүгээс сонгуулийн үр дүн яаж ч гарсан, хэн ч ерөнхийлөгч болсон санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Монголын хөлбөмбөгийн дээд лигийн зүгээс мэдэгдэл гаргаж, тамирчдын холбооны мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлэн дээд лиг болон нэгдүгээр лигийн тоглолтуудыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл дээрх мэдэгдлүүдтэй холбогдуулан Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн "Очир" зөвлөлөөс лигийн тоглолтыг зохион байгуулахгүй хэмээн мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна