​Судалгаа бөглүүлнэ гэх хуурамч зараар иргэдээс 18 сая төгрөг залилжээ

Х.Есү
8 цаг 22 минутын өмнө

Судалгаа бөглүүлнэ гэх хуурамч зар байршуулж иргэдийн фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, бусдыг залилжээ. 

Тодруулбал, өнгөрсөн оны 8-р сард иргэн Б фейсбүүкт байршуулсан 20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэх зар мэдээллийн дагуу Ц гэгчтэй холбогдож, өөрийн гар утасны дугаарт ирсэн 6 оронтой нууц кодыг илгээжээ. 

Ингэснээр Ц гэгч нь фейсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, бусад руу мөнгө зээлээч гэх утгатай зурвас явуулж, 3 иргэнээс нийт 18 сая төгрөг авч залилсан байна. 

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Ц-г судалгаа бөглүүлнэ гэх хуурамч зар байршуулсан, бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 26.1-р зүйлд зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт шилжүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна