Дундговь аймгийн 2025-2028 онд хэрэгжүүлэх “Эрүүл Дундговь” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох Үндэсний сантай хамран хүүхдийн шүдний болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эрүүл мэндийн сургалт, зөвлөгөөг зохион байгуулж байна.
Үзлэгийн хугацаанд нийт 300 хүүхэд хамруулах бөгөөд шүд, нүд, чих хамар хоолой, сэтгэц, сэтгэл зүйн зөвлөгөө, өсвөр үеийн чиглэлээр нарийн мэргэжлийн 39 эмч ажиллаж, үзлэг хийн, шүдний бүх төрлийн эмчилгээг үзүүлж байгаа юм.
Үзлэгээр Монгол Улсын ерөнхийлөгчийн нийгмийн бодлого, эрүүл мэндийн зөвлөх, шүдний эмч Б.Бадамцэцэг, Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох Үндэсний сангийн гүйцэтгэх захирал Э.Хулан, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Нүдний эмч нар, ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн мэс заслын эмч нар, Өсвөр үеийн эмч, сэтгэл зүйч, Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Шүдний эмч нар болон сувилагч, ариутгагч нар ажиллаж байна.
Мөн үзлэгийн үеэр 13-17 насны хүүхдүүдэд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт, эцэг асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна