Богд ууланд нохой устгалын ажил хийх тул өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөлөө

С.Гандэлгэр
8 цаг 19 минутын өмнө

Энэ сарын 28, 29 өдрүүдэд Богд уулруу гарахгүй байхыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвөлөө. 

Тодруулбал нохой устгалын ажил 2025 оны 04 сарын 28, 29-ний өдүүдэд хийгдэх юм.

Иргэд тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтандаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллах. 

Түүнчлэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хариуцахыг анхаарууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна