Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг өнөөдрөөс шөнийн цагаар эхлүүлэхээр болжээ. Засварын ажил тавдугаар сарын 4 хүртэл оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд явагдах юм байна.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх ажээ. Иймд иргэд, жолооч нарыг шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхаарууллаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна