П.БАТЧУЛУУН эмчийг хорих ялаас чөлөөлөх процесс маргааш дуусна

Zuv.mn
13 цаг 18 минутын өмнө

Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авч донор болгосон хэргээр Шүүхээс ял сонссон Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун "Ял эдлэх боломжгүй өвчний жагсаалт"-д багтсан өвнөөр өвдсөн болох нь тогтоогдож, суллах үйл явц эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэл хийсэн билээ. Тодруулбал, тэрбээр "П.Батчулуун эмч “Хорих ял эдлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчтэй” гэдэг дүгнэлт гарсан. Ялаас чөлөөлөгдөх өвчтэй хүн нэг хоног ч илүү хоригдож болохгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа шүүхээр шийдвэрлэгдэж суллагдана. Суллах процесс 14 хоногт дуусна" гэсэн юм. Тэрбээр уг мэдэгдлийг энэ сарын 17-ны өдөр хийсэн бөгөөд хугацаа нь маргааш дуусаж байна.

 
"



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна