Хүчтэй салхины улмаас түймэр эргэн асах тохиолдол гарч байна

Х.Есү
11 цаг 26 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээтэй танилцлаа.

May be an image of 1 person, helicopter and text that says 'T'

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа юм.

May be an image of 2 people and text that says 'OH4 AлblH Л6A'

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцуулгадаа Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулахаар алба хаагчид  ажиллаж байна. 

Түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурманд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна