УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д өнөөдөр /2025.04.29/ ажиллаж, Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг танилцуулж, салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонслоо. Монгол Улс анх удаа дулааны бие даасан хуультай болж, эрх зүйн орчноо 20 гаруй жилийн дараа шинэчлэх шаардлага үүссэнийг тус Ажлын хэсэг судалгаагаараа тогтоож, улмаар орчин цагийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай “Хүн төвт” эрх зүйн орчинг бүрдүүлэх УИХ-ын статегийн хүрээнд дэлхийн 8 улсын туршлагыг тандаж, дөрвөн улиралтай, тархмал суурьшилтай өөрийн орны нөхцөлд тааруулан тогтвортой хөгжлийг дэмжсэн төслийг боловсруулсан гэдгийг нэгбүрчлэн тайлбарласан.
“Хэмжиж чадахгүй бол хэмнэж чадахгүй. Дулааны хэмжилтийг тодорхой болгосноор хэрэглэгч зөвхөн хэрэглэснээ л төлдөг болох нь зүйд нийцнэ. Төр дангаараа эрчим хүчний хэрэгцээг хангаж хүч хүрэхгүй тул цаашид олон шинэ эх үүсвэрүүдийг зах зээлийн жамаар, нээлттэй байдлаар оруулж ирэх нөхцлийг эрх зүйн бодлогоороо дэмжинэ. Хувийн хэвшил дангаараа шийдэх боломжтой аливаа ажил, үйлчилгээнд төрийн оролцоог багасгах нь чухал байна.” гэж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг салбар нэгтнүүддээ танилцуулаад хуулийн төсөлд саналаа нээлттэй өгөхийг уриалсан юм. Түүний энэхүү санаачлагыг инженер, техникийн ажилтан, албан хаагчид ихэд дэмжиж байгаагаа илэрхийлж, өдөр тутам үүсдэг хүндрэл, бэрхшээл, дулааны сүлжээнд үүссэн тулгамдсан асуудлаа хэлэлцүүллээ. Тухайлбал дулаан хэрэглэгчид урт хугацаагаар гэр, оффисоо эзгүй орхих тохиолдолд дулааны тохиргоог багасгадаг бол ачааллыг ихээхэн бууруулах боломжтой, ашиглаагүй хэрнээ нэмэлт төлбөр төлдөг, авсан дулаанаа үнэ нэмж зарах зэрэг сөрөг хандлагыг шинэ хуулийн төсөлд зохицуулсанд олзуурхаж байв. Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулсан “Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг ийн ажиллаж, хуулийн төсөлдөө санал авч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.29
Эхний ээлжинд орон сууцнаас бусад бүх дулаан хэрэглэгчдийг тоолууртой болгох, шинээр ашиглалтанд орох бүх барилгыг дулааны тоолууртой байлгах , дараагийн ээлжинд орон сууцнуудыг бага зардлаар тоолууртай болгох аргачлалыг боловсруулан хэрэгжүүлэх явцын дунд дулааны үнийг нэмж үйлдвэрлэгчдийг алдагдалгүй ажилладаг болгох…
Хариулах