Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг цурманд /2025.04.30/ 04:00 цагт оруулсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түймрийг бүрэн унтраахаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна