Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "ЭМДС хүнд нөхцөл байдалд орсон зүйл одоогоор байхгүй. Энэ оны эрүүл мэндийн даатгалын сан 320 тэрбумаар нэмэгдэж 2.3 их наядын санхүүжилттэй байгаа. Одоогийн байдлаар 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь олгосон. Одоо ЭМДС-нд 1.6 орчим их наяд төгрөг олгох санхүүжилт байгаа.
Үүнийг бид он дуустал эмнэлгүүдэд тэгш хуваарилалтыг хийгээд олгож байгаа.
Бид бүх эмнэлгүүдтэй гэрээ хийж мөнгөн дүнг нь шилжүүлж байгаа. Бид хувийн улсын гэж ялгалгүйгээр санхүүжилт олгоод явж байгаа.
-Дөрөвдүгээр эмнэлгийн асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Хавдрын тусламж үйлчилгээний хүлээлгийн хоногийг 7 хоног болгоё гэдэг зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байгаа хавдрын эмнэлгийг өргөтгөх ажил дээр 17 тэрбум төгрөгийн төсөв тавьчихсан. 17 тэрбумаар худалдаж авна гээд бид тендерээ зарлачихсан байгаа.
Хөгжлийн банк, Дөрөвдүгээр эмнэлэг хоёр асуудлаа шийдчихвэл Хавдрын эмнэлгийн өргөтгөл болгох тендер хуулийн дагуу явах болно. Гурван удаа тендер зарласан байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.80
эмнэлэгүүд чинь хэцүүдлээ гээд байх юмаа аль нь үнэн юм вэ
Хариулах66.181.161.110
Горьд би наад эмнэлгийн чинь барихад шавар тоосго зөөсөн миний хувь бас байгаа би зүгээр л 50 тэрбумаар аваад ядуусыг орогнодог оромж болгоно
Хариулах