Хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ

Х.Есү
9 цаг 0 минутын өмнө

Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл алдагдалтай, хуримтлагдсан өртэй байгаа юм. 

Өр үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг баримттайгаар тогтоож, хөндлөнгийн аудит оруулах шаардлага үүссэн гэж шинээр сонгогдсон Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар үзжээ.

Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбоонд "аудитын үйл ажиллагаа" буюу аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нээлттэй аудит оруулахаар болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна