“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо

Х.Есү
21 цаг 44 минутын өмнө

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрх зүйн болон экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах үйлсэд бүх нийтийг уриалах зорилгоор улсын хэмжээнд “Хүн бүр байгаль хамгаалагч” уриан доор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга М.Мөнгөншагай болон Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид оролцлоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна