Иргэн Б.П нь фейсбүүк цахим орчинд хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж бусдыг залилжээ.
Тодруулбал, хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фейсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдоно уу.
Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.73
За ёстой заяа чинь дээ хохинээ тэнэгүүдээ иймхэн юманд хууртаад залилууж байгаадаа гутрахгүй байна уу? ацнуудаа.Гэнэн туулайнууд юм даа эхнэрийг чинь ч юм уу? нөхрийг чинь дагуулж яваад хэдэн төгрөг хийгээд өгьеө нээг их удахгүй гээд хэлэхэд өгөх тэнэгүүд байна.Тэгээд нэгэнт дагуулсан байхад сайхан үлгэр ярьж өгөөд бавах нь гарцаагүй хүний юманд хүрзээ барьсан гамин шиг өөрийн юмандаа өндгөө дарсан тахиа шиг байдаг ацнууд үүнийг бол чадышт бысда.Жаахан хашир ухаалаг байгаачээ гялс цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгөөд бариулаад нэг худагт ацыг нь гозойлгоод бысдагаар нь эргүүлэхгүй яав даа
Хариулах