Тажикистан улсын Душанбе хотноо жүдо бөхийн их дуулга тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 24 орны 233 жүдоч оролцсон энэхүү тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 63 кг-д Б.Ганхайч нар алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ. Харин 60 кг-д гавьяат тамирчин Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул нар хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
14.1.81.166
одоо энэ мулгуу бөхчүүдийг болио больцгоо
Хариулах