Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Ухаа худаг"-тай холбоотой асуудлаар ийнхүү тайлбар бичжээ.
Тэрбээр, "Монгол Улсын стратегийн орд болох "Тавантолгойн" нүүрсний бүлэг ордын "Ухаа худаг" нэртэй талбайг УИХ-ын холбогдох шийдвэргүйгээр "Энержи ресурс" компанид эзэмшүүлсэн явдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахлан ажиллаж дүгнэлтээ гарган Засгийн газарт танилцуулсан.
Засгийн газраас энэхүү асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж УИХ-д хүргүүлээд багагүй хугацаа (48 хоног) өнгөрч байна. Энэ хооронд элдэв дуулиан, акцууд өрнөж, үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байгаа ч ажил хариуцсан хүний хувьд энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэж дуустал баримтуудыг нягтлах, хэлэлцүүлэгт бэлтгэх, УИХ-ын гишүүд болон олон нийтийг бодитой мэдээллээр хангах ажлаа тасралтгүй үргэлжлүүлж байгаа.
Энэхүү ажлынхаа хүрээнд ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж 2 боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлснийгээ УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэнд түгээнэ. Энэхүү эмхэтгэлд хамгийн гол нь бодит баримт, тоо, статистикууд бий. (Энд ороогүй хэдэн мянган хуудас цаана нь үлдсэн)
"Тавантолгой" нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуулинд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын Ухаа худгийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх Энержиресурс компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий.
Монгол төрийн шийдвэр Монгол хүний төлөө байх ёстой. Монгол Улсын Их Хурал болон түүний гишүүд, олон нийтийн дэмжлэгээр энэхүү асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.80
ашигт малтмалыг аваад зөндөө л баяжсан одоо монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх цаг ирсэн шүү
Хариулах103.71.100.53
ард түмний өмчөөс олсон ашгийг буцаан хуримтлалын санд авах уу?
Хариулах