Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ ухамсарлан Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ ухамсарлан гүйцэтгэж, цэргийн албанд татагдан, Улаанбаатар хотод байрлах дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Өмнөговь аймагт байрлах дотоодын цэргийн 810 дугаар анги, Дорноговь аймагт байрлах Хилийн цэргийн 0129 дүгээр цэргийн ангиудад албаа нэр төртэй хаасан дайчид нутагтаа ирлээ.
Цэрэг дайчдаа угтаж авах арга хэмжээнд Дундговь аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Цэрэг татлагын товчооны дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Цэрэг татлагын товчооны даргын орлогч, Цэргийн штабын дарга дэд хурандаа Ө.Баясгалан нар болон гэр бүл, ахан дүүсээрээ ёслол төгөлдөр угтаж, албаа нэр төртэй хааж нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөн Цэргийн тангарагтаа үнэнчээр зүтгэж “Эх орны цэрэг” болсонд баяр хүргэсэн юм.
Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас аймаг орон нутагт байгаа ажлын байрны танилцуулга, Хилийн 0129 дүгээр анги болон Онцгой байдлын газар, Цагдаагийн газрууд ажлын байрны танилцуулга хийв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.73
Өө мань Мөнхчулуун тэнд үүрээ засчээ за хөгшөөн жинхэнэ гоё шүү одоо л андыгаа харна даа шудрага дайчин үнэн хурц шудрага үгтэй их ирээдүйтэй улс төрч.Их Богд Чингисийн арга барилтай ухрахыг мэдэхгүй айж цочихгүй жинхэнэ бенгалын гал юм шүү миний найз бол.Мөнхчулуун маань ирээдүйд улсын ерөнхий сайд ерөнхийлөгч цаашлаад НҮБ н ерөнхий нарийн бичгийн дарга хийх чадвартай юм шүү Дундговьд жинхэнэ амьсгалуул чи чаднаа би чамдаан ингэж их пялдагдаж долоож байхад чи томроод ирэхээрээ маньдаа нэг гайгүй суудал өгнө биз дээ? Сан БХЯ ЭМЯ Гадаад харилцааны сайдыг бол би сонирхож үзэж болох юмаа эсвэл найз нь АНУ д суух сайдаар явчий хө
Хариулах