E-Mongolia системийн хэрэглэгч болох тун амархан

Х.Есү
7 цаг 29 минутын өмнө

Төрийн 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн E-Mongolia системийг та хаанаас ч, хэзээ ч, 24/7 ашиглах боломжтой. Монгол Улсад болон гадаадад байгаа иргэд энэхүү системээр дамжуулан төрийн үйлчилгээг цаг алдахгүй цахимаар авч байна.

Тус системийн хэрэглэгч хараахан болж амжаагүй бол та доорх алхмыг хийхэд л хангалтай.

Бүртгүүлэхэд тун хялбар:

  1. E-Mongolia аппликейшнээ татна.
  2. Регистрийн дугаар, утасны дугаараа оруулаад мессежээр ирсэн кодоор бүртгэлээ баталгаажуулна.
  3. Банкны эрхээр шууд нэвтрэх эсвэл гадаадаас Lime дугаар ашиглан бүртгүүлэх боломжтой.

Анхаарах зүйлс:

  • Монгол Улсын хүчинтэй иргэний үнэмлэх шаардлагатай.
  • Гадаадад буй иргэд цахим гарын үсэг авахдаа тухайн улсын Элчин сайдын яаманд хандах ёстой. Процесс улс бүрд ялгаатай тул дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамнаас лавлана уу.

Холбоо барих:

  • БНСУ дахь Элчин сайдын яам: +82-2-798-1950, seoul@mfa.gov.mn
  • АНУ дахь Элчин сайдын яам: +1-202-333-7117, washington@mfa.gov.mn
  • Герман дахь Элчин сайдын яам: +49-30-474-8060, berlin@mfa.gov.mn
  • Бусад улс дахь консулын жагсаалтыг www.consul.mn сайтаас үзнэ үү.

                                                         Төрийн үйлчилгээг таны гарт E-Mongolia

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна