Андыгаа сүүлчийн замд нь үдэж өгсөн найзууд

С.Гандэлгэр
8 цаг 11 минутын өмнө

ICETOP хамтлагийн ахлагч, дуучин Б.Оргил-Эрдэнийг өчигдөр сүүлчийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол “Соёлын төв өргөө”-нд болж, дуунд хайртай мянга мянган залуус гашуудав.

Сайн найз, сайн анд, сайн нөхрийгөө нэр төртэйгээр үдсэн ICETOP хамтлагийн гишүүд, Skin энтертайнментын найруулагч Б.Анар, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж, продюсер Халзаа, “Хөх мөнх тэнгэрийн ивээл” хамгаалалтын алба захирал Ё.Батболд, Бадрах болон Дижитал хамтлагийн гишүүн Мөнгөөнөө нарыг онцлон дурдахгүй байхын аргагүй юм.
Тэд талийгаачийг үдэх ёслолыг эхнээс нь дуустал нь нэр төртэйгээр хийж гүйцэтгэж чадлаа хэмээн олон нийт тэднээр бахархаж байна. Ямар их хүндлэл, ямар их сэтгэл вэ хэмээн биширч, бахдмаар...
Зохион байгуулагчдын энэ их хичээл зүтгэл нь зүгээр ч нэг үдэх ёслол бус, Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн авьяастныг хүндэтгэн үдэх үндэсний хэмжээний үйл явдал болж, олон олон хүмүүс сэтгэл дотроо гашуудав. Тэдний зохион байгуулсан Б.Оргил-Эрдэнэ агсантай салах ёс гүйцэтгэх ёслол монголын мянга мянган залуус, дуунд хайртай сонсогч фэнүүдэд нь түүнийг дурсан санах, түүний төлөө залбирах, сүүлчийн удаа гэгээн төрхийг нь харж гашуудах боломж олголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна