Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт зохион байгуулав.
Сургуулиас гадуурх сургалтын "Санрайс холбоо" төрийн бус байгууллагатай хамтран уг сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 40, 84 дүгээр сургуулийн "Шударга ёсны клуб"-ын 9-12 дугаар ангийн идэвхтэн 50 сурагчийг хамруулав.
Өсвөр үеийнхнийг зөв харилцаа хандлагатай, аливаа зүйлд сэтгэлээсээ хандах чадавхтай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, сурах хөгжих тэмүүлэлтэй болох сэдлийг төрүүлэх зорилго бүхий 6 цагийн модульт сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил, С.Янжинлхам, үндэсний сургагч багш Н.Цэрэндаваа, Б.Дамдинсүрэн, Д.Цэрэнлхам нар хөтлөн явууллаа.
Сургалтад оролцсон сурагчид “Олон шинэ найзуудтай болж, багаар ажиллахад суралцаж эхэллээ. Тоглоомоор дамжуулан олон зүйлийг ойлгуулсан сургалт болсон. Энэ сургалтаас сурсан зүйлсээ үе тэнгийн хүүхдүүддээ түгээж, шударга ёсыг ойлгуулна. Хамтын ажиллагаа, шударга байдал, үнэнч зан гэх мэт маш олон сайн чанарыг илэрхийлсэн тоглоомууд таалагдлаа. Хэдийгээр бие биеэ танихгүй ч өөрийгөө нээж, бусадтай ойлголцож, хамтдаа хөгжих боломж олгосонд баярлалаа” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна