Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртсэн 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулангаас баярын сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр “Энэ их хайр хүндлэлийг хүртсэндээ итгэж чадахгүй байна. “Сэрчих вий дээ” гэсэн мэдрэмж төрж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, төр засагтаа маш их баярлалаа.
Бид ДАШТ-ийг зүгээр нэг оролцох гэж зохион байгуулаагүй гэдгээ харуулахыг хүссэн. “Андердог менталити” биднийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн. Хэний ч төсөөлөөгүй хожлуудыг авсан. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням ахын өмнүүр ороод авчихлаа. Удахгүй ах нар маань бас аваад хамтдаа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна