Э.Батмагнай "Сузуки жимни" машинаар шагнуулна

Zuv.mn
8 цаг 19 минутын өмнө

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд "Бридж" корпорациас олгодог гурван хаалгат “Заан Жимни” автомашиныг энэ жил Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, улсын заан цолны болзлыг хангаад буй улсын начин Э.Батмагнай хүртэхээр болжээ.

Тэрбээр долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзийтэй тунаж давсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна