"The MongolZ" энэ удаа Vitality багаас хариугаа авч чадах уу?

Б.Мөнхболд
13 цаг 57 минутын өмнө

Герман улсын Кёльн хотод зохион байгуулагдаж буй 1,250,000$ шагналын сантай IEM Cologne 2025 тэмцээнд манай улсын MongolZ баг оролцож байгаа билээ.

Тэд хэсгийн шатыг 2:0 харьцаатай эхлүүлж тэмцээний хасагдах шатанд шалгараад байна. Тэдний дараагийн учраа дэлхийд #1-т бичигдэж буй Vitality. Хоёр баг хамгийн сүүлд Austin Major-ын аваргын төлөө өрсөлдөж MongolZ баг 1:2 харьцаатай ялагдаж дэд байрыг эзэлсэн юм.

The Vitality баг BO3 цувралд нэг ч ялагдаагүй буюу 36 хожлын цувралтайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.

Тоглолт 7-р сарын 29-ны 22:00 цагаас эхэлнэ

The MongolZ энэ удаа тэдний хожлын цувралыг зогсоож чадах уу?




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.113
    11 цагийн өмнө

    NAVI хожиж зогсоосон шүү

    Хариулах