"Автомашингүй өдөр" арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: "Автомашингүй өдөр өглөөний 07 цагаас оройны 18 цагийн хооронд хязгаарлалт хийгдэнэ.
Тухайн өдөр хязгаарлалтын бүс рүү суррон, цахилгаан скүүтэр, мопед зэргийг нэвтрүүлэхгүй. Автомашингүй өдрийн бүсчлэлээс бусад төрлийн зам дээр улсын дугаарын сүүлчийн оронгоор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалт үйлчилнэ.
Есдүгээр сарын 13-ны өдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна