С.Ганбаатар: Намайг АТГ-ын 24 байцаагч өдөр шөнөгүй шалгаж байгаа

Х.Есү
4 цаг 9 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Би У.Хүрэлсүхийн эсрэг үг хэлсэн. Би дуугүй байж чадаагүй, энэ миний буруу. Үндсэндээ Монголын үйлдвэрчний холбоог удирдаж байсан тэр асуудлыг л эд хөндөж байгаа. Намайг АТГ-ын 24 байцаагч өдөр шөнөгүй шалгаж байгаа. 

Авлигатай тэмцэх газар бол улс төрийн захиалгат аллагын байгууллага болсон байна. Тэд намайг шалгаад юу олсон бэ гэвэл С.Ганбаатар 20-иод жил зүтгэхдээ улсаас юу ч идээгүй юм байна. Тендер, авлига, албан тушаалын гэмт хэрэг юу ч байхгүй байна гэдгийг тодорхойлоод 18 жилийн өмнө миний удирдаж байсан үйлдвэрчний эвлэлийн ажлудыг шалгаж эхэлж байгаа. 

Тэд нарын олсон зүйл нь юу вэ гэхээр газрын хулгай байж магадгүй гэж бодож байгаа. Мөрдөн байцаалтын материалуудыг худлаа гүтгэж тарааж байгаа" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна