Г.Занданшатар: Ирэх онд дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэнэ

Т.Отгонсувд
2025/09/15

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.

Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.

Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.




Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.78
    2025/10/18

    1.Тэтгэвэр авагч бүх ахмадуудын суурь тэтгэврийг л өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр ажилласан жил, янз бүрийн юмаар өөр өөр гарна тэтгэвэр. 2. Ахмадын холбооны даргыг сольж өөрчилмөөр байна. Шинэлэг сэтгэлгээтэй, ахмадын төлөө юм хийж чадах хүнийг тавья. /Ажил зохион байгуулж чадах/ 3.Ахмадуудад байр орон сууцыг очер дугаартайгаар олгодог байх зарчимд шилжих. Ахмадууд энд тэнд хүмүүст хахуул өгөөд, сарын цалингаараа дэнчин тавиад байранд оръё гээд хөөцөлдөх хүн тун ховор. Иймд өөрсдөө хүсвэл оочер дугааргүй үйлчилж байр орон сууц олгодог болмоор байна. 4.Ахмадуудын хөгжлийн талаар анхаарах. а/Ахмадуудыг тэтгэвэрт гарах насанд бэлтгэх. б/Тэтгэвэрт гарсан хойно нь улсад хөдөлмөр эрхэлдэг болгох. 5.Ахмадууд хувиараа хөдөлмөр эрхлэх гэхээр Банк санхүүгээс зөвшөөрдөргүй, бүх юм хаалттай байдгийг шинэчлэх. 6. Ахмадуудыг сурч боловсроход нээлттэй болгох. Сургуулиуд....

    Хариулах
    • 66.181.160.78
      2025/10/18

      Мөн ахмадуудад өдөр өнжүүлэх шиг Дүүрэг, Сум бүхэнд тийм байртай болж, бие биенээсээ суралцдаг, Хийсэн бүтээснээ борлуулж болдог, Чөлөөт цагаа өнгөрүүлдэг ийм байртай болох шаардлагатай байна.

  • 66.181.180.174
    2025/09/17

    Аод түмнээ зүгээр сужж бхйгаад тэтгэвэр авдаг биш НДШ майн төлөөд тэтгэвэрээ өндөр тогтоолгодог зарчимч сургах хэрэгтэй шүү Хойч үедээ залхууралыг дэижсэн зүйл харуулж бодохгүй

    Хариулах
  • 66.181.180.174
    2025/09/17

    Ижил тэгштгээд байвал НДШ төлдөг хойч үе НДШ төлөхгүй зүгээр төрөөс тэтгэвэр олгодог гээд НДШ төлөхөө болих болно шүү Харин ч өндөр төлж тэтгэвэрт гарсан хүмүүсийг урамшуулж тэтгэвэрийг сайн нэмж байвал хойч үед үлгэрлэл болно шүүдэн

    Хариулах
  • 66.181.180.174
    2025/09/17

    НДШ төлж улсыг хохироолгүй тэтгэвэрт гарсан хүмүүс өндөр тэтгэвэртэй байх нь зөв шүү Бага төлсөн хүмүүс тэтгэвэр нэмж байгаад баярлаад сууж бай

    Хариулах
  • 66.181.160.58
    2025/09/15

    Хэдэн жил хөдөлмөрлөсөн, хэдэн жил НДШ төлсөн гэдгээр нь ангилж үзэж нэмэх хэрэгтэй. Хувь тэнцүүлсэн, цөөн жил ажилласан хүнтэй олон жил ажилласан хүнтэй харьцуулах нь шударга биш үү?

    Хариулах
  • 66.181.160.12
    2025/09/15

    Соц үед сэхээтнүүд бол үнэхээр цалин өндөртэй ажиллаж байсан . Ээлжийн амралт бүтэн хагас сайн өдрүүдэд амарна. Малчин тариаланчид хөдөө аж ахуйд ажиллагчдад тэр амралт гэдгийг өгдөгүй дамаан малчид бол мөнхийн амралт битгий хэл шуурга цас ган зудад нойр хоолгүй ажилласаар нэгдэл нийгмийн төлөө гэсэн сэтгэлээр маш бага цалинтай ажиллаж ирсэн тэр үеийн цөөхөн хөгшчүүл л байна даа.

    Хариулах
  • 66.181.189.232
    2025/09/15

    За энэ дотор улсад нэг жил ч ажиллаагүй ндш төлөөгүй мөртлөө тэтгэвэр аваад байгаа хүн зөндөөшдээ.

    Хариулах
  • 66.181.181.87
    2025/09/15

    Бид чинь чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж хийснийхээ хэрээр хүртэнэ гэсэн зарчимтай явж ирсэн шүү дээ. Олигтой ажил хөдөлмөр эрхлээгүй байж тэтгэвэрээ нэмэгдүүлнэ гэж шаардаад байх юм.

    Хариулах
  • 89.147.101.159
    2025/09/15

    30, 40 жил тасралтгүй ажиллаад 1 саяаас тээш төгрөгийн тэтгэвэр авч байгаа. "Бараг ажил хөдөлмөр эрхлээгүй" байж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон, эсхүл цөөн жил ажилласан хүний тэтгэврийг насаараа хөдөлмөрлөсөн хүний тэтгэвэртэй тэнцүү болгох бодлого, чиглэл бол туйлын шударга бус гэж үзэж байна.

    Хариулах
  • 66.181.190.63
    2025/09/15

    1 саяаас дээш тэтгэвэртэй ахмадуудыг нэг удаа нэмэхгүй бага тэтгэвэртэй ахмадуудыг нэмээд зохицуулаж болдоггүй муу хүү арай их шүү

    Хариулах
    • 202.21.105.197
      2025/09/15

      За арай ч дээ, өчнөөн жил тасралтгүй хөдөлмөрлөж, авсан цалин хөлснийхөө хэмжээгээр тэтгэвэрээ тогтоолгосон хүнтэй цөөхөн жил бага цалинтай хөдөлмөр эрхэлж байсан эсвэл огт хөдөлмөр эрхэлж НДШ огт төлж байгаагүй хүмүүсийг харьцуулан бүгдийг тэгшигтэнэ гэж юу яриад байнаа.