Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, мөн Дундговь аймагт автотээврийн байгууллага үүсэж хөгжсөний 76 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 10-р сарын 12-ы өдөр баярын хурал зохион байгууллаа.
Хуралд УИХ, ЗГ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-н гишүүн Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Монголын төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, мөн Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Дундговь аймгийн Автотээврийн төвийн дарга Ц.Хүрэлбаатар, аймгийн Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нар оролцлоо.
Баярын хурлын үеэр автотээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд болон ажилтан, албан хаагчдыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Зам, тээврийн хөгжлийн яамны “Автотээврийн тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгүүд, “Хүндэт жуух бичиг”, Дундговь аймгийн “Хүндэт иргэн” тэмдэг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Автотээврийн 100 жилийн ойн медалиар шагнаж, урамшууллаа. Түүнчлэн тус ойн баярын хүрээнд зохион байгуулсан Үндэсний сурын харвааны шагналыг гардуулав.
Мөн ойн баярын хүрээнд эртний болон орос автомашин, мотоциклын парадыг зохион байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна