ХААН Банкны картаа уншуулж, НӨАТ-ын баримтаа автоматаар бүртгүүлээрэй

Х.Есү
5 цаг 31 минутын өмнө

Та заримдаа худалдан авалтынхаа НӨАТ-ын баримтыг уншуулахаа мартчихдаг юм биш биз? Тэгвэл ХААН Банк энэ асуудлыг нэг мөр шийдэх шинэ боломжийг нэвтрүүлснийг мэдээлэхэд таатай байна.

Тодруулбал, цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк харилцагчдынхаа өдөр тутмын хэрэглээг хялбарчлах, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор бүх төрлийн картыг “Ebarimt” системтэй автоматаар холбох боломжийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, харилцагч та худалдан авалт хийхдээ ХААН Банкны картаа уншуулснаар НӨАТ-ын баримтаа гараар бүртгэх шаардлагагүй, автоматаар бүртгэгдэх юм. Энэ нь харилцагчдын цаг завыг хэмнээд зогсохгүй цаасгүй, байгальд ээлтэй ногоон ирээдүйг бүтээхэд бодит алхам болж байна.

Хэрхэн картаа “Ebarimt” системтэй холбох вэ? 

Маш амархан. Та Khan Bank аппликэйшн рүүгээ нэвтрэн “Карт” цэс рүү орж, “Ebarimt хялбар бүртгэл” товчийг идэвхжүүлснээр холболт шууд хийгдэнэ. Харин Digi Pay аппликэйшнээр холбохын тулд “Картын тохиргоо” цэснээс “Ebarimt-д холбох” дээр товшиж, холбох картаа сонгоход л хангалттай.

Жич: Зарим худалдаа, үйлчилгээний байгууллагууд “Ebarimt” системд бүртгэгдээгүй байгаа тул энэ  тохиолдолд харилцагч та баримтаа гараар бүртгэхийг зөвлөж байна.

                                                    Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна