Нарны гүүрний доогуурх замыг хоёр урсгалтай болгоно

Х.Есү
6 цаг 38 минутын өмнө

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс богино болон дунд хугацааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нарны гүүрний доогуурх Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж буй ажлын явцтай танилцлаа.

Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран болон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын, газар, БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс, ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид ажиллаж санал солилцлоо.

Нарны гүүрний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөх ажил дууссан бөгөөд  маргааш буюу 10-р сарын 15-наас нээнэ. Үүнтэй холбоотойгоор “Нарны хороолол” талаас ирэх жолооч нар МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй шууд Нарны гүүрний зүүн талаар буцаж эргэх эргэлт хийн хотын төв рүү шууд орох боломжтой.

Нарны гүүрний доод талын Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж зохицуулалт хийснээр МТС-ийн уулзварын хойноос цагт 2186 тээврийн хэрэгсэл зорчдогоос 942 тээврийн хэрэгсэл нь буюу 43 хувь нь буцаж эргэдэг. Үүнийг 10 хувиар бууруулна.

Цаашид “Дэма” эмнэлэгийн хажуугийн авто замыг Нарны хорооллын хойд замтай Нарны гүүрний доод хэсгээр холбож хоёр эгнээ бүхий эсрэг хөдөлгөөнтэй авто замыг нээхээр үе шаттай ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс аж ахуй нэгжүүдтэй зөвшилцсөний үр дүнд дээрх авто замын өргөтгөлийн газрын асуудлыг шийдвэрлэсэн.

Харин “Нарны хороолол”, “Алтай хотхон” зэрэг тухайн бүс орчмын томоохон хорооллын оршин суугчид хорооллоор дамжин өнгөрөх авто машины тоо нэмэгдэнэ, түгжрэл нэмэгдэнэ хэмээн шүүмжилж байгаа хэдий ч холбогдох албаныхан оршин суугчдад ямар ч чирэгдэл учрахгүй бөгөөд хотын төв рүү буюу Нарны гүүр рүү ороход илүү дөхөм болно гэдгийг онцоллоо.

Тухайн хөдөлгөөний зохицуулалтыг бүрэн хийснээр дараах ач холбогдолтой:



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна