З.Цогтгэрэл: Ажил хаялт маргаашнаас болдгоороо болно

Zuv.mn
8 цаг 45 минутын өмнө

Боловсролын салбарын ажил хаялттай холбоотой асуудлаар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Ажил хаялт МБШУҮЭХ Засгийн газартай 2024-2026 онд хийх хэлэлцээрийнхээ хүрээнд энэ ажил хаялтыг зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дуудсан болохоор ирсэн. П.Наранбаяр сайд ч байсан. Асуудлыг шийдэх, гарц гаргалгаа ярих юм болов уу гэсэн чинь дайрч давшилж байна. “Чи улс төржиж байгаа шүү”, “Буруу зүйлд уриалж байгаа шүү” гэж загнаж байна. Манай холбоо улс төржөөгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд бичгээ өгөөд, дөрөвдүгээр сарын 1-нд дахиж хүргүүлээд, долдугаар сарын 9-нд шаардлагаа өгөөд яг хууль ёсны дагуу явж байгаа байгууллагыг хууль бус хүмүүстэй холбож, нийгэмд буруу зөрүүл ойлгуулахыг хичээсэн учраас бид эндээс ямар ч үр дүнд хүрэхгүй юм байна гэж үзлээ. Тиймээс ажил хаялт маргааш болдгоороо болно” гэлээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.162
    7 цагийн өмнө

    үйлдвэрчний эвлэл бол нийгэмд нөлөө бүхий маш том байгууллага хэн ч загнаж зандрах эрх байхгүй, багш нарыг эвсэн нэгдэж өөрсдийнхөө эрхээ хамгаалах чухал суваг. тэр байгууллагыг зандрана гэдэг бол багш нарыг өлсөж байна цалингаа нэмүүлэх шаардага тавихад нь улс төржлөө гээд толгой түрүүгүй загнаж байдаг нь байж болохгүй зүйл.. ТӨР БАГШ НАРЫН ЭРХИЙГ ХАНГАХГҮЙ БАЙГАА УЧИР БАГШ НАР ӨӨРСДИЙН МЭРГЭЖЛИЙН ЭВЛЭЛЭЭР ХҮСЭЛТЭЭ ГРГАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭХЛЭЭД НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААГАА ТЭМЦ УЛС ТӨРИН БУРУУ ЯВААД БАЙНА,УЛСТӨР ГУАЙ

    Хариулах