Бизнесийн хурдасгуур – “Erdem” цахим сургалтын платформыг нэвтрүүллээ

Х.Есү
9 цаг 6 минутын өмнө

Санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнесүүдэд хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээхийг харилцагчдадаа уриалдаг ХААН Банк Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан бизнес эрхлэгчдэд зориулан “Erdem” цахим сургалтын платформыг  хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ. 

Энэхүү цахим сургалтын платформд хувь хүний хөгжил болоод бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх 300 гаруй хичээл багтсан бөгөөд ХААН Банкны харилцагчид хаанаас ч, хэзээ ч хүссэн үедээ бүртгүүлэн, эдгээр хичээлийг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Ажлын хажуугаар бие даан суралцаж, тасралтгүй хөгжих боломж олгох видео хичээлүүд нь стандартын шаардлага хангасан агуулгатай, тогтмол шинэчлэгдэхээрээ онцлог төдийгүй бизнес эрхлэгчдэд хамгийн хэрэгцээт цаг үеийн мэдээ мэдээллийг ч нэг дороос шуурхай авах боломж олгож буй. Мөн “Erdem” цахим сургалтын платформд жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа тусгайлан зориулсан төрөл бүрийн сургалт, контентийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр байршуулсаныг дуулгахад таатай байна.  Цаашид ч “Erdem” цахим сургалтын платформд тасралтгүй хөгжүүлэлт хийж гар утасны аппликэйшн болгохоор зорин ажиллаж байна. 

Бизнес эрхлэгч та “Erdem” платформд нэвтрэхийг хүсвэл ЭНД дарж бүртгүүлэх болон erdem@khanbank.com хаягт хандан хүсэлтээ ирүүлэх боломжтой. 

ХААН Банк улс орны эдийн засгийн хөдөлгүүр болсон бизнес эрхлэгч харилцагчдадаа дан ганц санхүүгийн үйлчилгээнээс гадна бизнесээ өсгөхөд нь дэмжлэг үзүүлж, сургалт, зөвлөх үйлчилгээг тогтмол хүргэдэг. Энэ хүрээнд өнгөрсөн онд аймаг бүрд зөвхөн бизнес эрхлэгч нарт тусгайлан үйлчилгээ үзүүлэх “Бизнес төв”-ийг нээсэн билээ. Мөн бизнес эрхлэгчдийн санхүүгийн урсгал, борлуулалтын циклийг кластер, факторингийн үйлчилгээгээр нэг дор хянаж, бизнесийн түншүүдтэй холбогдох цаг хугацаа, зардлыг хэмнэх Khan Business  аппликэйшнийг хэдхэн хоногийн өмнө танилцуулаад буй. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчдэд санхүүгээ удирдахад хамгийн хэрэгцээт цаг үеийн мэдээлэл, зөвлөгөөг багтаасан “Бизнесийн эргэн тойронд” цахим товхимлыг сар тутам харилцагчдадаа хүргэдэг. Та энэхүү цахим товхимлыг уншихыг хүсвэл ЭНД дарж нэвтрэн бүртгүүлээрэй. 

                                               Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна