Багш нарын хугацаагүй ажил хаялт эхэллээ

Zuv.mn
5 цаг 37 минутын өмнө

Цалингаа 3.5 сая төгрөг буюу 1000 ам.доллар болгож нэмэгдүүлэх шаардлагыг нь Засгийн газар биелүүлээгүй тул багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаялтыг эхлүүллээ.

Засгийн газар өчигдөр энэ асуудлаар хуралдаад багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8 хувиар нэмэх болсноо зарласан. . Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэвэр 45-55 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Улмаар ажил хаялтыг зохион байгуулж буй МБШУҮЭХ бусад Үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагуудтай Төрийн ордонд уулзаж, шийдвэрээ танилцуулсан ч МБШУҮЭХ хүлээж аваагүй юм.

Боловсролын салбарын ажил хаялттай холбоотой асуудлаар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл өчигдөр ЗГХЭГ-ын ажилтнууд, Боловсролын сайдтай уулзсаныхаа дараа “Ажил хаялт МБШУҮЭХ Засгийн газартай 2024-2026 онд хийх хэлэлцээрийнхээ хүрээнд энэ ажил хаялтыг зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дуудсан болохоор ирсэн. 

П.Наранбаяр сайд ч байсан. Асуудлыг шийдэх, гарц гаргалгаа ярих юм болов уу гэсэн чинь дайрч давшилж байна. “Чи улс төржиж байгаа шүү”, “Буруу зүйлд уриалж байгаа шүү” гэж загнаж байна. Манай холбоо улс төржөөгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд бичгээ өгөөд, дөрөвдүгээр сарын 1-нд дахиж хүргүүлээд, долдугаар сарын 9-нд шаардлагаа өгөөд яг хууль ёсны дагуу явж байгаа байгууллагыг хууль бус хүмүүстэй холбож, нийгэмд буруу зөрүүл ойлгуулахыг хичээсэн учраас бид эндээс ямар ч үр дүнд хүрэхгүй юм байна гэж үзлээ. Тиймээс ажил хаялт маргааш болдгоороо болно” гэж мэдэгдэж байв.   

Ажил хаялтад нэгдсэн багш нар хичээл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахгүй ч ажил дээрээ ирдгээрээ ирж байгаа аж. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.191
    3 цагийн өмнө

    Хаха. Өнөөдөр сэрсэн үү? Захиалга авсан уу? Төр буруутай, төрийн мөнгө хэсэг бүлэг эрх мэдэлтэй хүмүүсийн гарын салаагаар урсаж байсан гэдгийг тогтоогоод яг таслан зогсоох гэж байтал ажил хаялт хийж эдр. Ер нь цалингаа нэмүүлэх нь чухал юм уу, улстөржүүлж поопрох сонирхолтой юм уу? Эсхүл нөгөө хүмүүсийн гар хөл ийм урт юм уу? Үнэхээр цалингаа нэмүүлье гэж байгаа бол ЗГ-т шийдэх боломж олго! Гэнэт 1 өдөр цалинг 3500,0К болгоод өгчих мөнгө төсөвт алга бн. Хулгайчдаа илрүүлж, төсөвт орлогоо төвлөрүүлж байж шийддэг юм за?! Хэн нэгэн улстөрчийн явуулгаар ийм тэнэг бүтэхгүй шаардлага тавихаа боль! Боломжоороо нэмье гэлээ. Хөнжлийн хэрээр хөлөө жийнэ.

    Хариулах
  • 202.72.245.121
    3 цагийн өмнө

    demjij ba

    Хариулах