Дэлхийн усны өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх барилдлаа

Х.Есү
2025/03/21

2025 оны 3 дугаар сарын 21 ний энэ өдөр Ус сувгийн удирдах газрын Чандмань спорт цогцолборт “Дэлхийн усны өдөр”- т зориулагдсан, МНААҮХ-ны 20 жилийн ойг тохиолдуулсан хүчит 128 бөхийн барилдаан, шагай харвааны тэмцээн уламжлал ёсоор болж өндөрлөлөө.

Шагайн харваа нь хувийн цуваа, харваа гэсэн 2 төрлөөр явагдсанаас МНААҮХолбоооны Дорноговь дахь Чандманы илч ОНААТҮГ-ын баг тамирчид 1 дүгээр байр. ОСНААУГ 2 дугаар байр УСУГ 3 дугаар байр эзэллээ.

Нийт 128 бөхийн барилдааны шөвгийн 4 т Аймгийн арслан Ганбаяр, Аймгийн арслан Батдорж, Улсын начин Төрболд, Аймгийн начин Ганзориг үлдэж үзүүр түрүүнд Аймгийн арслан Ганбаяр, Аймгийн арслан Батдорж нар үлдсэнээс Түрүү бөхөөр Аймгийн арслан Ганбаяр шалгарч , үзүүр бөхөөр Аймгийн арслан Батдорж шалгарлаа.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна