Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буйтөрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөхБ.Жавхлангаар ахлуулсан арьс, ширний салбарынтөлөөлөл Итали Улсын Санта Кроче хотын арьс ширний парктай танилцлаа.
Төлөөлөгчид дэлхийд тэргүүлэгч энэ паркийндотоод бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийнболон боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэр, цэвэрлэх байгууламж, судалгаа хөгжлийн төвөөр зочилж, дэвшилтэт технологи, хатуу болон шингэн хогхаягдлын менежмент зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
Мөн Санта Кроче хотын захирагч РобертоЖианини, Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийнхолбооны Ерөнхийлөгч Фабрицио Нути, Санта Крочепаркийн арьс, ширний холбооны ЕрөнхийлөгчРиккардо Бандини, Италийн арьс, ширний химийнматериал үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийндарга Массимо Мажжиони, “Италпрожетти” ХХК-ийнгазрын захирал Даниэлэ Бакки нартай уулзлаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан "Цагаан алт" хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, хөнгөнүйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, нэмүү өртгийнсүлжээ, өрсөлдөх чадварыг сайжруулахад "Хүнснийхангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Шинэхоршоо" хөдөлгөөн, “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк, "Атар-4" аян чухал үүрэг гүйцэтгэхийг хэллээ.
Монголын арьс, ширний экспортын хэмжээсүүлийн таван жил тасралтгүй буурч байгааг италийн тал онцолж, цаашид чанартай түүхий эд бэлтгэхэд анхаарахыг хүслээ.
Мөн монголын арьс, ширэн түүхий эдэд таарсантехнологи боловсруулж нэвтрүүлэх, чанартай химийнматериалаар хангах чиглэлээр хамтарч ажиллахболомжтойг илэрхийллээ.
Энэ үеэр Монголын арьс, ширний үйлдвэрлэлийнхолбоо болон Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийнхолбоо хамтын ажиллагааны Санамж бичигбайгууллаа.
Энэ хүрээнд:
- Арьс ширний салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах,
- Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Тус тусын улсад зохион байгуулах үзэсгэлэн, худалдаанд оролцох,
- Худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудадтулгуурлан B2B хамтын ажиллагааг сайжруулах, хөнгөвчлөх зэргээр хамтрах юм.
Цаашид манай улсын арьс, ширний салбарыгхөгжүүлэхэд Италийнтэргүүн туршлага, нөү-хау, технологийг ашиглан, бүх түвшинд, бүх талыгоролцуулсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна