Гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээжээ

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

Энэ сарын 03-ны өдөр буюу өчигдөр Цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Дуудлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад "Лексус" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон байна. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. 

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж,  анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна