Д.ТРАМПД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: Жил бүр 90-10 хүний аминд хүрдэг “Энэтхэг-Бангладешийн хана”

Zuv.mn
2 цаг 28 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп анх сонгогдсоныхоо дараа буюу 2017 онд "Гэмт хэрэгтэн хар тамхины наймаачин, хүчирхийлэгчдийг оруулахгүйн тулд Мексик, АНУ-ын хилийн дагуу 3200 километр урт хана барина" гэж мэдэгдсэн билээ. Төсөв мөнгөтэй холбоотой шүүмжлэл, бас бус хүчин зүйлээс болоод Жо Байдены үед эрч нь саарсан энэ ажлаа тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа идэвхитэй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 онд гэхэд гүйцэтгэгч компаниудтай 230 майль урт хашааг барих 4.5 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээг байгуулсан гэсэн мэдээлэл байна. 

Түүний энэ санаа нь шинэ зүйл биш бөгөөд өмнө нь олон улс хууль бус цагаач, алан хядагч, гэмт хэрэгтнүүдийг нэвтрүүлэхгүй хэмээн хана барьж байсан түүх байдаг. Гэхдээ ийм хананы зардал нь босгохоосоо илүү сүүлд харж хямгадахад зарцуулагддаг бөгөөд илүү зардалтайгаас гадна байнгын хүний амь насны гарзтай байдаг байна. 

Тиймээс Д.Трамп төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дуусахаасаа өмнө эдгээр орнуудаас туршлага судалбал зохих аж.  

Жил бүр 90-100 хүний аминд хүрдэг “Энэтхэг-Бангладешийн хана”

Пакистан, Бангладеш гэсэн хоёр хөрштэйгөө хилийн дагуу хана босгосон Энэтхэгээр жишээ аваад үзье. Бангладешийн хилийн дагуу босгосон хана нь юун түрүүнд хууль бус цагаачдыг зогсоох зориулалттай байв. 1980-аад оны эхээр Бангладешийн хууль бус цагаачид Ассам мужийн орчмоор олноороо хил давж орж ирэх болсны дараа Энэтхэг хана барьсан байна. 4097 км хилийн зурвасын 70 хувьд нь босгосон найман метр өндөр энэ хананы зарим хэсэг нь өндөр хүчдэлд холбогдсон байдаг. Эрх баригчид ингээд л хууль бус цагаачлал зогсчихно гэж бодсон ч амьдрал дээр биелээгүй юм. Хууль бус наймаачид яаж ийгээд л хил зөрчих арга олдог, баригдахаараа өмнөхөөсөө илүү зэрлэг аашилдаг болжээ.


Хавайн Их сургуулийн доцент Рийс Жонс “Хилийн дагуу барьсан өргөст торон хашаа үндсэн үүргээ тун муу биелүүлэг” гэдэгтэй санал нэг байна. Хашаа хичнээн өндөр, бат бэх байлаа ч хүн гэтлэх аргаа заавал олдог.  Нөгөө талаар, хашаа нь хил зөрчигчийг хилчдийн овоо хараанд өртөх, амьд бай болох нөхцлийг бүрдүүлдэг аж.  

15 настай Фелени хэмээх бангладеш охиныг Энэтхэгийн хилчид буудаж хөнөөсөн хэрэг 2011 онд гарч, олон нийтийн анхаарлыг татах хүртэл энэ сул талыг нь хэн ч анзаардаггүй байсан юм. Энэтхэгийн хилчид жил бүр 90-100 хүний аминд хүрдэг тухай аймшигтай статистик Феленигийн үхлийн дараа олон нийтэд дэлгэгдсэн билээ.


Хашаа баригдаагүй байхад хүмүүс хилийн бүсэд хүн ам сийрэг учраас иргэд өөрсдийн сонгосон газраа амьдардаг. Гэтэл хашааг барихад гэр бүлийнхний нэг хэсэг нь Бангладеш, нөгөө хэсэг нь Энэтхэгийн нутагт орчихсон тохиолдол их гарсан. Хил давж хамаатнуудтайгаа уулзчихаад гэр рүүгээ буцах замдаа хилчдэд буудуулж амиа алдсан тохиолдол олон байдаг аж. Энэ нь Энэтхэгийг үзэн ядах сэтгэгдлийг төрүүлдэг байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна