АНУ-ын Сенат Д.Трампын дайн хийх эрхийг хязгаарлахыг оролдсон ч чадсангүй

Zuv.mn
2 цаг 36 минутын өмнө

АНУ-ын Сенат Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилгаар Монголын цагаар өнөө өглөө Ерөнхийлөгч Д.Трампын дайн хийх эрхийг хязгаарлах эсэх асуупдлаар санал хураалт явуулжээ. Гэсэн ч 47:53 харьцаагаар ялагдсан байна. Сенатын гишүүд бараг 100 хувь намын бодлогын дагуу саналаа өгсөн бөгөөд зөрөх гишүүн гараагүй гэдгийг хэвлэлүүд онцолж байна.


Ингэснээр Ерөнхийлөгч Д.Трамп хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах, тэр дотор Иранд явуулж буй ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой болсон бөгөөд үүний дараа Израиль улс Иранд шинээр цохилт өгч эхэлжээ. Иран мөн Израиль руу цохилт өгч, дайн ширүүсэх хандлагатай болж ирэв.

Гэхдээ Сенатын санал хураалт эцсийн шийдвэр биш. Конгресс дээр эцсийн шийд гарах бөгөөд маргааш яг энэ асуудлаар санал хураалт болох төлөвтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна