“Улаанбаатар 2026”: Өнөөдөр манай гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Х.Батсайхан
2026/04/07

“Улаанбаатар 2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тулаанууд өнөөдөр “Аса арена”-д үргэлжилнэ.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Энх-Амгалангийн Номундарь Казахстаны Айгерим Саттибаеватай, эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ганзоригийн Далай Казахстаны Сабыржан Аккалыковтой, эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Доржийн Бариахаан Казахстаны Нурбек Оралбайтай тус, тус мөнгөн медалийн төлөө тулалдана.

Тулаан 12.00, 17.00 цагаас явагдах бөгөөд манай тамирчдын тулаан үдээс өмнө, бичсэн дараалаар явагдана.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна