ТАНИЛЦ: "Варшав 2026" 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Монголтой өрсөлдөх багууд

Х.Батсайхан
2026/04/16

“Варшав 2026” 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа гарлаа. 

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг дөрвөн хэсэгт хуваагдаж өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг “В” хэсэгт АНУ, Латви, Чех болон талбайн эзэн Польшийн багтай багтсан бол "Улаанбаатар 2025" ДАШТ-ийн мөнгөн медальт эмэгтэй баг “В” хэсэгт Испани, АНУ, Унгар, Австралийн багтай хамт багтжээ. 

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оноос эхлэн зохион байгуулж байна. Манай эрэгтэй баг 2018 онд наймдугаар байрт шалгарч байсан бол эмэгтэй баг 2025 онд эх орондоо болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна