Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод үргэлжилж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхийг дараалан ялснаар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Тэгвэл өнөөдөр 57 кг-д М.Цэндбазар, Т.Ариунзаяа, 63 кг-д гавъяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д ОУХМ С.Лхагвадулам, 73 кг-д ОУХМ О.Уранбаяр, 81 кг-д ОУХМ О.Шинэбаяр нарын Монголын зургаан бөх дэвжээнд гарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.122
Ямар сувгаар барилдаан явж бна вэ
Хариулах