МУГТ Э.Цэндбаатар ирэх сарын 1-нд WBC холбооны мөнгөн бүсний төлөө Кобиа Брийди гэгч боксчинтой тулалдахаар болсон билээ. Кобиа Брийди нь төдийлөн олон нийтэд алдаршаагүй ч манай Монголын спорт сонирхогчдын хувьд хуучин танил. Тэрбээр өмнө нь манай МУГТ Н.Төгсцогттой тулалдаж, замналынхаа цорын ганц ялагдлыг амсаж байсан юм.
“Дэлхийд өөрийгөө таниулах, Барбадосоос төрсөн анхны дэлхийн аварга болохыг хүсдэг” гэж ярьдаг, түүндээ ч бага, багаар дөхөж яваа Кобиа Брийдигийн хэвлэлд өгсөн ярилцлагаас эшлэн хүргэж байна.
“Би Барбадост байгаа гэр бүлийнхнийхээ төлөө тулалддаг. Эхнэр болон намайг дэмждэг бүх хүний төлөө”.
“Дасгалжуулагч бид хоёрт тулааны долоон өөр арга барил бий. Жишээ нь, Тим Брэдли, Мэнни Пакъяо, Флойд Мейвейзер. Мөн Жо Фрезерийн стилиэр тулалдаж чадна”.

“Би үндсэндээ спорт зааланд амьдардаг хүн. Тиймээс дуудлага хүлээж авахад үргэлж бэлэн байдаг. Надад тулаанд тусгайлж бэлтгэх хэрэг байхгүй”
“11-0 амжилттай явах үед Барри Хантер намайг дуудаад Раши Уоррентай бэлтгэл хийлгэсэн. Тэр бол намайг дараагийнтүвшинд гарахад тусалсан гол хүн”
“Би дарамтад ордоггүй. Намайг яах гэж тийм зүйл хийж байгааг мэддэг болохоор тэр”
“Надад өөрийгээ хэн бэ гэдгийг дэлхийд таниулах шаардлага байна”

“Би Барбадосоос төрсөн анхны дэлхийн аварга болж түүхэнд ормоор байна. Энэ нь надад болоод манай улсын хувьд маш том бахархал юм. Би хүмүүст, хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэхийг хүсч байна”
“Би маш олон дэлхийн аваргуудтай хамт бэлтгэл хийж үзсэн. Тэндээс дараагийн түвшин руу гарах ёстой гэдгийг ойлгосон”.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна