Улаанбаатарт бага зэргийн бороотой, 27 градус дулаан байна

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

Нутгийн баруун хагаст өнөөдөр халах бол зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. 

Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор өнөөдөр үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нийслэл орчимд салхи баруунаас секундэд 4-9 метр, 25-27 градус дулаан, Багануур орчмоор салхи секундэд 5-10 метр, 26-28 градус дулаан, Тэрэлж орчмоор салхи секундэд 3-8 метр, 24-26 градус дулаан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна