
“Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн болон компанийн удирдлагууд өнөөдөр /2026.09.03/ АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпорацийн Ерөнхийлөгч Пак Гёнг Гүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд одоо шахмал түлш, хагас коксон түлшийг хэрэглэж байгаа. Бидний хэтийн зорилго бол хийн түлшинд бүрэн шилжих. Гэвч Монгол Улсын хэмжээнд хийн түлшний хэрэглээ, аюулгүй байдлыг зохицуулсан эрх зүйн орчин дутмаг байна. Иргэдэд ч айдас бий. Тиймээс энэ бүхнийг арилгахаар хийж буй та бүхний ажил чухал” гэдгийг Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн онцоллоо.

БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпораци нь шингэрүүлсэн нефтийн хий (LPG), шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-н түлшний хэрэглээ, аюулгүй байдалд хяналт тавьдаг байгууллага бөгөөд тус улс нь хийн түлшний бие даасан хуультай гэдгийг танилцуулав.

БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпораци нь манай улстай 3 дахь жилдээ хамтран ажиллаж буй аж. Хоёр улсын хийн түлшний чиглэлээр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журмыг харьцуулан судалж, Монгол Улсад хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхэд эрхзүйн техникийн туслалцаа үзүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна