А.Үйлстөгөлдөр: Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжлээ

Zuv.mn
1 цаг 32 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг дэмжсэн байна. Энэ талаар УЗ-ийн гишүүн, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр "УИХ-д гурван удаа сонгогдож, Аюулгүй байдлын байнгын хороог даргалж байсан Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад тохирно гэж үзэж, манай намын Удирдах зөвлөл бүрэн дэмжлээ" гэв. 

Одоо Ерөнхий сайд Н.Учрал Г.Тэмүүлэн нэр дэвшүүлэх саналаа намын бүлэгт танилцуулж, томилсны дараа УИХ-ын чуулганаар тангараг өргөх хуулийн зохицуулалттай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна