Дэлхийн шатрын холбооны Конгрессийн 2026 оны III хурлаар Монголын шатарчин, эмэгтэй ОУМ Бат-Эрдэнийн Мөнгөнзулын Эмэгтэй их мастер (WGM) цолыг албан ёсоор баталлаа. Ингэснээр Б.Мөнгөнзул Монголоос төрсөн 16 дахь, найм дахь эмэгтэй их мастер цолтон болж байна.
Эрэгтэй Их мастерууд (GM)
- Базарын Хатанбаатар (1999 он) – Монголын хамгийн анхны эрэгтэй их мастер.
- Дашзэвэгийн Шаравдорж (1999 он)
- Цэгмэдийн Батчулуун (2012 он)
- Баярсайханы Гүндаваа (2013 он)
- Сумъяагийн Билгүүн (2020 он) – Шатрын бодлого бодолтын төрлөөр мөн Азийн анхны их мастер болсон.
- Гомбосүрэнгийн Мөнхгал (2020 он)
- Уртнасангийн Насанжаргал (2020 он)
- Дамбасүрэнгийн Батсүрэн (2020 он) – 16 насандаа их мастер болсон Монголын хамгийн залуу их мастер.
Эмэгтэй Их мастерууд (WGM)
- Батхуягийн Мөнгөнтуул (2003 он) – Монголын анхны эмэгтэй их мастер (Мөн эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолтой).
- Түвшинтөгсийн Батчимэг (эмэгтэй их мастер цолтой байсан, бурхан болсон).
- Алтан-Өлзийн Энхтуул (2014 он)
- Үүрцайхын Үүрийнтуул
- Батцоожийн Амина (2018 он)
- Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ – Эрэгтэйчүүдийн Их мастер (GM) цолны 3 баллыг биелүүлсэн Монголын цорын ганц эмэгтэй шатарчин.
- Төрмөнхийн Мөнхзул (2022 он)
- Бат-Эрдэнийн Мөнгөнзул (2026 он) – Монголын 8 дахь эмэгтэй их мастер.
Сэтгэгдэл бичигдээгүй байна