Цахим орчинд Toyota Vellfire маркийн машин гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байгаа эсрэг урсгалын машинтай мөргөлдсөн ослын бичлэг тархсан. Уг асуудалтай холбогдуулан Тээврийн цагдаагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ТЦА: "Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-ны өдрийн 17:05 цагийн орчимд “Хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Toyota Vellfire, Dayun, North Benz маркийн автомашинууд мөргөлдөж, Vellfire маркийн автомашины жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Төв аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна