У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газарт гал гардаг өдөр би Улаанбаатар хотод хуралд оролцож байсан

Х.Батсайхан
1 цаг 18 минутын өмнө

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, "Мобиком" корпорацийн удирдлагууд Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтэрч, улмаар санамсар болгоомжгүйн улмаас түймэр тавьсан гэх мэдээлэлд гишүүн У.Отгонбаяр өөрөө тайлбар өглөө.

Тэрбээр "Мобиком"-ын захирлуудтай Сүмбэр боомт дээр очиж ажилласан. Би дагуулж яваагүй. Надад ямар ч хамааралгүй. Нөмрөгийн дархан цаазат газарт гал гардаг өдөр би Улаанбаатар хотод хуралд оролцож байсан. "Мобиком"-ынхон хэнээс, яаж зөвшөөрөл авсныг мэдэхгүй. Тийшээ хэрхэн нэвтэрсэн, юуны учир гал тавьсан зэргийг мэргэжлийн байгууллагууд тогтоох байх. Намайг энэ асуудалд холбоотой гэх ташаа мэдээллээ зогсоохыг хүсэж байна" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.56.11.126
    51 минутын өмнө

    Гөлийсөн гүлдгэр өгөр шаар..

    Хариулах